МУИС-ийн багш нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. 2012 оноос МУИС-ийг үүрэг гүйцэтгэгч нар удирдаж ирсэн. Үүнээс улбаалан ихэнх томилгоо улс төрөөс хамааралтай явагдаж байна. Үүрэг гүйцэтгэгч удирдлага их сургуулийн захиргааны албанд өмнө байгаагүй газар, хэлтсийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл шаардлагагүй албан тушаалуудыг зохиомлоор бий болгож, оюутны төлбөрийг үр ашиггүй зарцуулж байгааг эсэргүүцэж буйгаа багш нар хэлэв.
Тэд БСШУСЯ болон Төрийн албаны зөвлөлд МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах шаардлагыг тавилаа.
Б.Энэрэл
Уншиж байна |