Согтуу жолооч 11 машиныг мөргөжээ

Өчигдөр Хүүхдийн ордны орчимд зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн. Тус осол хэргийн талаар өнөөдөр замын цагдаагийн албанаас мэдээлэв.
Хүүхдийн ордны хойд замд амины Lexus маркийн автомашины жолооч А нь LandCriuser автомашинтай Э, Axio автомашинтай Б, Prius автомашинтай Д, Carina автомашинтай T, Forester автомашинтай M, Prius автомашинтай Ц, Prius автомашинтай Б, Prius автомашинтай М, Crown автомашинтай Х, Prius автомашинтай С, Crown автомашинтай Д нарын нийт 11 автомашинтай мөргөлдсөн байна.
Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /Др:2.07%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ