МҮЭХ-ноос хуулийн төслийг дэмжихгүйгээ мэдэгдлээ

img

Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргаж байгааг үе шаттайгаар нэмэгдүүлж 7 жил болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 1, 3.9 дэх заалтуудыг зөрчиж байна. Иймд МҮЭ-ийн холбооноос дээрх хуулийн төслийг дэмжихгүй болохоо албан ёсоор мэдэгдэж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт албан тоот хүргүүлсэн байна. 

 

Засгийн газрын зүгээс нийгмийн зөвшлийн талуудын харилцан зөвшилцлийг хангах арга хэмжээ авалгүйгээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь богино хугацаанд өндөр цалин хөлс, орлогоос тооцон шимтгэл төлж өндөр насны тэтгэврийг өндөр хэмжээгээр тогтоолгон авч байгааг засах бодлогын оновчтой шийдвэр бус харин үнэнч шударгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж тогтвортой ажиллаж байгаа нийт даатгуулагчдыг хавтгайруулан хамруулсан, улмаар одоогийн тэтгэврийн хэмжээг бууруулах эрсдэлтэй буруу шийдвэр боллоо гэж үзэж тус холбооны зүгээс үзжээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сс:
Яршиг энэ их хурал засгийн газар ажиллаж чадахгүй ман намыг зайлуулж огцоруулаачээ
2018-05-17
Том ах:
Сайн дурын даатгуулагчын татварыг 13 болгосон мөртлөө одоо сүүлийн долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоох нь тэтгэвэрийн хэмжээг эрс бууруулж байгааг анхаарах хүн байна уу?
2018-02-07
ахмад:
Энэ 76 ийн эцэг эх нь 5 жилийн цалингаараа тэтгэврээ тогтоолгочихсон одоо эдэнд хохиролгүй,харин ард иргэдийнхийг 7 болгож хорлож бахаа хангаж байна даа
2018-02-06
Зочин:
Энэ засгийн газар яацан малуудаар дүүрчээ вэ 5 жилийн өмнө 1000 төгрөг 5жилийн дараа 100 төгрөгтэй тэнцэж байхад 20 жил болгон ч гэх шиг тэгүүл та нар энэ төгрөгний ханшийн уналтаа зогсоолдоо тэгж байж 20 жил болгол доо өмхий малуудаа
2018-02-06
АХ:
НЭРИЙН ДАНС НЬ ШУДАРГА БАЙЖ ДЭЭ. ЯАГААД НЭРИЙН ДАНСЫГ ХУЛГАЙГААР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН БЭ? ХУУЛИЙГ ИХ ХУРЛААР Л ХҮЧИНГҮЙ БОЛГОДОГ БАЙМААР ЮМ.
2018-02-06