Монголчууд сүүн бүтээгдэхүүний 80 хувийг импортолдог

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангахын тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээр хангах шаардлагатай. Мал аж ахуйг, үйлдвэрлэлтэй хэрхэн холбох асуудлыг хэлэлцэх " Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт" чуулга уулзалт маргааш болох аж. Энэ талаар өнөөдөр Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ. Манай улсад дотоодын сүүний үйлдвэрлэл хомсдолтой учраас хэрэглээний 80  гаруй хувийг импортын сүү, сүүн бүтээгдэхүүн  эзэлж буйг тус холбооны тэргүүн О.Амарцэнгэл хэллээ.

 

Хүнсний тухай хуульд дотоодын сүү боловсруулах үйлдвэр, цехэд тушаасан сүүний литр тутамд мөнгөн урамшуулал олгоно хэмээн заажээ. Энэ заалтын хэрхэн хэрэгжүүлэх арга замыг чуулган уулзалтын үеэр хэлэлцэх юм байна.

 

Мөн гаалийн татвараас чөлөөлдөг ЖҮД-ийн тоног төхөөрөмжийн жагсаалтад саалийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг  оруулж өгөхийг төр засгаас хүсэх аж. Сүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн өртөг багасвал зах зээлд нийлүүлэх сүүний үнэ буурах сайн талтайг тэд хэлж байна.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ