Ц.Нямдорж: Би Ц.Элбэгдоржийн багийг хэлж байна

Хуульч Б.Жавхлан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандаад буй. Тэрбээр ХЗДХ-ийн сайдыг хуульд заагаагүй хангамж эзэлж буй хэмээн буруутгаж байгаа юм.
Харин энэ асуудалд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Намайг замаасаа зайлуулж, С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн талаар ам таглах улс төр явагдаж байгаа. Өөр юу ч байхгүй. Замдаа тээглэсэн хүн бүрийг тэд ингэж нухчин дарахыг оролдоно. Би Ц.Элбэгдоржийн багийг бүхэлд нь, Б.Хурцыг, Худалдаа хөгжлийн банкийг оролцуулаад хэлж байна. Энэ чинь эртнээс явагдсан ажиллагаа. Өнөөдөр намайг, маргааш Ж.Батзанданг зайлуулна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ