Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө авлигач

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаа АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигачдыг хаацайлж байгаа талаар мэдээлэл өгөв.
Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ бол төрийн тусгай байгууллага. Энэ байгууллага байгуулагдсан 10 жилийн хугацаанд авлига улам өндрөө авсан. АТГ-ын дарга Х.Энхжаргал гэдэг хүн өөрөө авлигач байна. Өөрөө авлигын гэмт хэрэгтэн байх баталгаа, нотолгоо өндөр байна. Тухайлбал, Төмөр замын нэгдсэн холбооноос Жигжиднямаа гэдэг хүний асуудлыг шалгуулахаар 2017 оны нэгдүгээр сард хүсэлт гаргасан. Гэтэл тавдугаар сард Х.Энхжаргал төрсөн эгчийнхээ хүүхдийг Зүүнхараагийн вагон засварын депогийн засварын даргаар томилсон байна. Энэ ашиг сонирхолын зөрчил мөн биз дээ. Энэ бол хүн авлигачидтай хуйвалдаж, авлигачдыг орогнуулдаг, хамгаалдаг болсон байна. Тиймээс АТГ-ын удирдлагыг нэн яаралтай солих шаардлагатай” гэсэн мэдээллийг өглөө.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ