Монгол-Хятадын хилийн боомтуудын амрах хуваарь

img

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2018 оны 2 дугаар сарын 16,17,18-ны өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ний өдөр Монгол Улсын цагаан сарын баяраар амарна. Мөн 2018 оны 2 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.

 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу авто замын хилийн боомтууд амарч буй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ