Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байсангүй. Энэ хууль батлагдсанаар төслийн эцсийн хувилбарыг бэлтгэх явцад чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид улсын эрх олгох тухай заалтыг өөрчилж, улсын ахлах байцаагч болон улсын байцаагчийн эрхийг зөвхөн Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцалж байхаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Ажлын хэсгээс үзжээ. Иймд “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэснийг “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэж өөрчлөн найруулах саналын томъёоллоор санал хураалгахаар оруулжээ Уг зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дэмжив.
Үүний дараагаар уг хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг баталлаа. Мөн дагалдах хуулийн төслүүдийг батлав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ