МАХН-ын их хурал бус О.Баасанхүүгийн эсрэг хуйвалдаан болно

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 9, 10-нд МАХН-ын II их хурал болсон. Тус хурлаар намын даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сонгосон. Түүнийг МАХН-ын даргаар бүртгэх хүсэлтийг Улсын дээд шүүх буцаагаад буй юм.

 

Харин маргааш МАХН-ын II хурал хийх тов гараад буй. Тус хурлыг МАХН-ын дарга Н.Энхбаярын талынхан зохион байгуулах юм байна. Энэ талаар МАХН-ын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд маргааш болох МАХН-ын II чуулганыг хууль бус хэмээн мэдэгдэв. Зөвхөн О.Баасанхүү гэдэг хүний эсрэг хийсэн хуйвалдаан болно гэв. МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “Энд тэндээс мөнгө өгч цуглуулсан, хүмүүсийн цуглаан болох гэж байна. Жирийн гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшил, санал санаачилгаар хийсэн их чуулганы шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, МАХН гэсэн нэрийг өөрсдийнхөө ашиг сонирхолд ашиглахын тулд яахаас ч буцахгүй үйлдлийг удаа дараа хийж байна. УИХ-ын ганц гишүүнээ хүмүүс явуулж зодуулсан, намаас хөөсөн гэсэн яриа гаргасан. Тэгээд улсаас олгодог 10 сая төгрөгийг авч идсэн. Бас саналын мөнгө болох 120 сая төгрөгийг аваад тэр мөнгөөрөө хурал хийх гэж байна” хэмээн ярилаа. 

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Жинхэнэ ХУРАЛ гэж ингэж хийгддэг юмшдээ! Хөлсний бичээч минь ээ! Баасанхүү шиг Энхболдоос авсан мөнгөөрөө хэдэн хүн хөлөслөөд, харанхуй шөнөөр хулгайч нохой шиг энд тэнд нууцаар хуйвалдаан хийхийг хэлдэггүй юм шүү дээ!
2018-02-09
Зочин:
Н.ЭНХБАЯР, О.БААСАНХYYхоерын дYрээр МАХН-ын зодоон эхэллээ! Дагалдан баясагчид нь хэд хуваагдаад узэлцэхнэдээ! Бас л хоосон хийрхэл талцал.... ямар ч зовлонтой юм бэ????
2018-02-08