Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлнэ

УИХ-ын 2017 оны намрын чуулганы отгон хуралдаан өнөөдөр болно. Энэ өдөр хаагдах намрын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ. Мөн 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг батлах юм.
- Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн,төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад;
- Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ;
- Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хаалт.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ