Чуулганы хуралдаан завсарлалаа

img

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжээгүй тул хууль санаачлагачид нь буцаасан юм.

 

Дараагаар нь УИХ-ын ээлжит хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

 

Үдээс хойшхи чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлнэ. Үдээс хойшхи хуралдаанаар 2018 оны намрын ээлжит чуулган хаалтаа хийх юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
76 gaxainuud ihiig xiivuu odoo tsagaan saraar negendee bayarxaj idej uuj tanasaglaad nileen jin nemegdeed yanaa
2018-02-10