Тайвань дахь монгол оюутнууд аюулгүй байна

Энэ сарын 6-ны өдөр Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж, багагүй хохирол учруулаад буй. Газар хөдлөлтийн бүсэд байсан манай оюутнуудтай ГХЯ-ны Консулын газраас холбогдож, аюулгүй байдлыг хангасан байна.
Энэ сарын 8-ны өглөө газар хөдлөлтийн хамгийн эрсдэлтэй бүсээс дөрвөн оюутныг Тайпэй хотод авчирсан байна. Мөн нэмж 10 оюутан ирж, гурван оюутан өөрсдийн хүслээр сургууль дээрээ үлдсэн аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ