Нүхжилтэнд БАЯРТАЙ гэж хэлцгээе
Таны арьсыг толигор, өнгөлөг болгох аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Та өглөө, орой нүүрээ сайтар угааж, цэвэрлэх хэрэгтэй. Арьсыг арчлах тусам өнгө ордог гэдгийг сана.
Зөвлөгөө №2

Та унтахаасаа өмнө мөсөөр нүүрээ арчаарай. Мөс нүхжилтийг багасгахаас гадна үрчлээтэхээс хамгаална.
Зөвлөгөө №3

Ханборгоцойн шүүсээр нүхжилтээ арчих. Та долоо хоногийн турш уг жимсний шүүсээр нүхжилтээ арчаад дараа нь хүйтэн усаар угаагаарай.
Зөвлөгөө №4

Нүхжилттэй хэсэг дээрээ гуужуулагч түрхээд 10 минутын дараа цэвэрлээрэй. Ихэнх бүсгүйчүүд гуужуулагчийг арьсандаа түрхээд зөөлхөн үрдэг. Хэрвээ таны арьсанд мэдэгдхүйц нүхжилт үүссэн бол дээрх аргыг туршаарай.
Зөвлөгөө №5

Тараг бол арьсны эмч юм. Тараг арьсанд үүссэн бүх төрлийн асуудлыг шийднэ. Мөн арьс цайруулдаг.
Зөвлөгөө №6

Та арьсаа аврахыг хүсч байгаа бол халуун ногоо, чихэрлэг, шарсан хоолноос татгалзаж, эрүүл хүнсийг сонгоорой.
Зөвлөгөө №7

Нүхжилт үүссэн хэсэгтээ шүдний оо түрхээд хагас цагийн дараа угаагаарай.
Зөвлөгөө №8

Арьсандаа хүрэхээс сэргийл.
Зөвлөгөө №9

Гадилны хальс нүхжилтийг багасгадаг. Та нүүрээ цэвэрлэснийхээ дараа хальсаар арьсаа арьчаарай.
Зөвлөгөө №10

Та мөн мэргэжлийн эмчээс зөвлөгөө ав.
Зөвлөгөө №11

Мөн гоо сайханд хандаж арьсанд үүссэн асуудлаа шийдвэрлэх боломжтой.
Зөвлөгөө №12

Өндөгний цагаанаар макс тавиад хагас цагийн дараа угаа.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ