УИХ-ын гишүүдээс 26 нь ХОМ-ээ өгчээ

img

Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 15-нд буюу  битүүний өдөр дуусна. Хуулийн хугацаа дуусахад ердөө гурав хоног үлдээд байгаа юм. 2018 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан тушаалтнаас 33.542  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц  86 хувьтай байгаа аж.

 

 Төрийн өндөр албан тушаалтнуудын идэвхи сул байгааг албаны хүмүүс хэлж байна. Жишээлэхэд, УИХ-ын 76 гишүүний зөвхөн 26 нь мэдүүлгээ гаргасан байна. Үлдсэн 50 гишүүд мэдүүлгээ өгөөгүй байгаа гэнэ.  

 

Мөн Засгийн газрын гишүүн 12, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга 38, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, ерөнхий консул 29,  бусад 51, нийт 156 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлжээ.

 

Хуулийн хугацаанд ХОМ-ээ гаргаж өгөөгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулдаг байна. Харин хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, худал мэдүүлсэн бол албан тушаалыг нь бууруулах, мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халах хүртэл хариуцлага тооцох заалттай юм.

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ