Ерөнхийлөгч орон нутагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21, 22-ны өдрүүдэд орон нутагт томилолтоор ажиллах юм байна. Тодруулбал, энэ сарын 21-ний 13:00 цагаас Сэлэнгэ, 18:00 цагаас Дархан-Уул, 22-ны 12:30 цагаас Зүүнхараад иргэдтэй тус тус уулзах аж.
Ерөнхийлөгч нийслэлийн зарим дүүрэг болон аймгуудад ажиллаж, иргэдийн саналыг сонсож байгаа билээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ