Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай

Монголын хөрөнгийн биржид “ЛэндМН” ББСБ-ын хувьцааны нээлт боллоо. Тус компани нийт хувьцааныхаа 25 хувийг 25 төгрөгөөр гаргаж байгаа юм. Хувьцааг нээж МХБ-ийн захирал Х.Алтай:
-“ЛэндМН”-ний IPO 2018 оны анхных нь юм. “ЛэндМН” нь банк бус, санхүүгийн байгууллагаараа мөн онцлогтой. Орчин үеийн техникийг санхүүгийн байгууллагатай холбосон. Энэ нь амжилттай IPO явуулна гэсэн ирээдүйтэй байна.
СЗХ-ны дарга н.Даваасүрэн:
-Бичил санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага үнэт цаасаа гаргаж байгаа нь онцлогтой. Нэгж хувьцааны үнэ, хувьцааны хичнээн хувийг олон нийтэд гаргаж байна, зах зээлийн үнэлгээг хэрхэн хийх вэ гээд олон шалгуур үзүүлэлт тавигддаг. Нийт үнэт цаасны 25 хувийг “ЛэндМН-“ олон нийтэд санал болгож байна. Өнөөдөр хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, хөврөх чадвар бага байгаа.
“ЛэндМН”-ийн хувьд технологийн дэвшилтэт хэлбэрт ахиц гаргаж байгаа юм . Тиймээс өнөөдөр ч гэсэн иргэд “ЛэндМН”-ийн хувьцааг худалдан авахын тулд гар утаснаасаа захиалах нь нээлттэй байгаа. Олон нийтэд хүртээмжтэй байгаасай гэж хүсч байна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ