Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ

img

Увс аймгийн Бөхмөрөн суманд өчигдөр газар хөдөлсөн байна. Тус сумын төвөөс хойд зүгт 24 км-т   Гурван жигэртэй багийн “Цагаан түнгэ” гэдэг газар  өнөөдөр үүрийн  04:02 цагт 4.12 магнитудын хүчтэй газар хөдлөлт  болжээ.

 

Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй" тухай мэдээлжээ. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ