“Мөргөлийн эгшиг”-т саатаж, хурал ном даган баясаарай

img

 

Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглон, Манла бурханд дуун өргөл өргөдөг уламжлалтай.

 

Мөн Манба Дацан хийдийн лам, хуврагууд хурал ном уншиж, ард иргэдээ даатгадаг аж. Энэхүү хүндэтгэлийн ёслол маргааш болно.

 

Манба Дацан хий­дийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж, 18 жилийн өмнө “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичжээ. Энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав ая хийсэн байна.

 

Дээрх чуулгын тоглолт үнэ төлбөргүй болох юм. Тиймээс сүсэгтэн олон тоглолт үзэж, хурал номд даган баясах боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ