Орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санал солилцов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл, П.Төмөрхуяг нар Монгол Япон Улсын хооронд байгуулсан стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Япон Улсад ажлын айлчлал хийж байна.
Энэхүү ажлын айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монгол Японы парламентын бүлгийн гишүүн Ичиро Канкетой уулзаж хоёр орны орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх талаар санал солилцсон юм.
Ноён Ичиро Канке уулзалтын үеэр нийслэл цаашилбал дүүрэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын найрамдалт, нөхөрсөг харилцааг бэхжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ