“Аюулгүй интернетийн өдөр”-ийг тэмдэглэж байна

Аюулгүй Интернетийн өдрийг дэлхий даяар жил бүрийн 02-р сарын хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр зохион явуулдаг бөгөөд уг арга хэмжээг дэлхий дахинд сая сая хүн цахим ертөнцөд эерэг болон аюулгүй орчинг бий болгохын төлөө дэмжин оролцдог юм.
Аюулгүй Интернетийн өдөр нь хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсрол олгогч, нийгмийн ажилтан мөн түүнчлэн тус салбар дах шийдвэр гаргагч болон улс төрчдийг нийгэмд, тэр тусмаа цахим орчинд илүү сайн орчинг бүрдүүлэхэд уриалдаг. Мөн Олон нийтийн сүлжээн дэх кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өнөөгийн асуудлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулахад энэхүү арга хэмжээ чиглэгдсээр ирсэн юм.
“Эерэг интернет орчинг бүрдүүлэх”-д интернетийн олон хүмүүсийг холбодог өөрийнх нь давуу талыг ашиглан “Бүтээе, нэгдье, харилцан хүндлэе: Аюулгүй Интернет танаас эхэлнэ” уриатайгаар хүн бүр оролцохыг уриалж байна.
www.saferinternetday.org - Энэхүү линк нь Олон улсын аюулгүй интернетийн хорооны албан ёсны вэб сайт юм. Энэ сайтаас “Аюулгүй интернетийн өдөр”-тэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой.
www.ekids.mn -Харилцаа холбооны зохицуулах хорооны энэхүү сайтаас цахим орчны зохистой хэрэглээ болон хүүхдийн насны онцлогт тохирсон мэдээ мэдээллийг авах боломжтой.
#SID 2018#saferinternetday -Сэтгүүлч та аюулгүй интернетийн талаархи сурвалжлага, нийтлэл, мэдээ бичихдээ #SID 2018#saferinternetday хаштагийг хэрэглэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ