Сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн тоо нэмэгджээ

img

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.02.26) боллоо. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт,  Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын алба хамтран Н.Ганбаатар нар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Хэвлэлийн бага хуралд Булган, Говь-Алтай, Төв аймгийн шүүхийн Тамгын газар онлайнаар оролцлоо.

 

 

Шүүгчийн ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдлын тоо 6.6 хувиар буурчээ

 

Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбогдуулан 305 шүүгчид холбогдох 197 гомдол хүлээн авсан байна. Өмнөх онтой харьцуулахад гомдолд хамаарах шүүгчийн тоо 8.5 хувиар, гомдол 6.6хувиар буурчээ.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан шүүгчийн тоо 7 болж өсчээ

 

Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд нийт 202 гомдол шийдвэрлэжээ. Үүнээс 163 буюу 80.5 хувьд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан аж. Мөн 27 буюу 13.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 12 буюу  5.9 хувийг нэгтгэж, 10 гомдол буюу 4.9 хувьд нь албан бичгээр хариу өгөх буюу харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж 40 гомдлыг шийдвэрлээгүй байна.

 

Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд сахилгын хэрэг үүсгэсэн 27 тогтоолын 14 буюу 51.8 хувьд сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

 

2016 онд 1 шүүгчийн цалинг бууруулах, огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 онд шүүгчийн цалинг 1-6 сарын хугацаатай 20-30 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 3 шүүгчид, сануулах сахилгын шийтгэлийг 4 шүүгчид тус тус ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл, 7 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнээс үзвэл гомдлын тоо буурч байгаа ч сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн тоо өмнөх оноос өссөн байна.

 

Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан Шүүхийн ёс зүйн хорооны магадлал хэвээр батлагдсан шийдвэрийн тоо 2 дахин өсчээ

 

Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг давж заалдсан 41 шүүгчид холбогдох 29 магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, сахилгын шийтгэл ногдуулсан 7 магадлалыг хүчингүй болгож 3 магадлалыг хэвээр баталж, нэг магадлалыг өөрчилсөн, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 13 магадлалыг хэвээр баталсан байна.

 

Шүүхийн ёс зүйн хорооны 3 магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосныг Улсын Дээд шүүхийн  Захиргааны хэргийн танхим хянаж, Шүүхийн ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж магадлалыг хэвээр баталсан нь гомдол шалгах ажиллагаа болон шийдвэрийн үндэслэл сайжирсан гэж дүгнэжээ.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
БҮГДИЙГ НЬ ХӨӨЖ ЯВУУЛ ИЙМ ШҮҮГЧ ГЭЖ ЮУ БАЙСАН АВИЛГАЧ БАЛЙАР ЮМНУУДЫГ
2018-04-04
test:
ssss
2018-02-26
Irgen:
Ene shuuhiin shuugchiin hariutslaga tootsoh togtoltsoo ooroo mash buruu baigaag harj bolno. Shaltgaan shuugch shuugchee shuune gej hezeech baihgui. Shuuhiin es zuin horoo n alivaa neg shuugchid hariutslaga tootsoh n zuitei gesen Togtooliig gargadag getel tuhain shuugch n terhuu es zuin horoonii Togtooliig huleen zovshoorohgui tohioldold zahirgaanii hergiin shuuhed nehemjlel gargadag ingeed zahirgaanii hergiin shuuh n es zuin horoonii togtooliig undeslelgui bna gej uzdeg. Shuuh n dotroo eruu irgen zahirgaa gesen toroltei baidag buyu negen deever dor orshin togtnoj baidag bogood neg shuuhiin shuugch nogoo shuuhiin shuugchee shuudeg l togtoltsoo baidag iim togtoltsootoi baihad hen ch youch gej es zuigui avirlaj, shudarga bus shiidver gargana yagaad ve gevel shuugch nart hariutslaga tootsoh mehanizm erh zuin orchin zugeer l tunhaglaliin shinjtei baigaa uchiraas. Ter ch utgaaraa 500 shuugchees 7 shuugchid sahilgiin shiitgel noogduullaaa bid mundag ajillasan geed heleed suuj bna shuu Dee. 3.000.000 togrogiin tsalin avdag shuugchid tsalingiin 20huviar shiitgesen ch geed suuj bna shuu de 3 say togrogiin 20 huvi boloh 600.000 togrog n unendee neg toriin alban haagchiin sariin tsalin shuu Dee uldsen 2.400.000 togrogoor tuhain mundag shiitguulsen geed baigaa shuugch yamarch ediin zasgiin noloololgui ajirhagui sar amidrana. Za shuuhiin shuugch nariin hariutslaga tootsoh erh zuin orchin mehanizm iim l bna daa. Erhem setguulch nar erhem huuli togtoogch nar min ene niigmiig mohliin irmegees avarch ireedui hoich uedee tusgaar ulsaa buren buten uldeei gevel shuuhiin shuugch nart hariutslaga tootsoh mehanizmiig erh zuin orchniig oorchloh l heregtei bnadaaaaa.
2018-02-26