Монгол Улсад олборлох үйлдвэрлэл хэвийн явагддаг гэж дүгнэжээ

img

Олборлох үйлдвэрлэлийн олон улсын ил тод байдлын санаачлагад манай улс 2007 оноос нэгдэн оржээ. Энэ байгууллага төр, хувийн хэвшил, ард иргэдийн оролцоотой орчин үеийн дэвшилтэт, байгаль орчинд аюулгүй уур уурхайг Монгол Улсад хөгжүүлэхэд гадны байгууллага санаа тавьдаг байна. Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага үндэсний зөвлөл үйл ажиллагаа явуулдаг байна. Тус Үндэсний зөвлөлөөс мэдээлэл хийлээ.  Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Энх-Амгалан:

 

-Монгол Улсад олборлох үйлдвэрлэл явуулж байгаа уул уурхайн салбарын гол нэгжүүдэд гадаадын зөвлөх, иргэний нийгмийн байгууллага дүн шинжилгээ хийж, чансаа гаргажээ. Энэ чансаа өндөр нарийвчлалтай явагддаг юм байна. Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага хөгжиж байгаа байдлаар батламж авсан хоёр дахь орон болж байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага олон улсын байгууллагад нийт 51 орон гишүүнчлэлтэй. Эхний батламжийг   Филиппин улс авч байсан байна. Манай орны олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал дэлхийн бусад орныг бодвол хэвийн хэмжээнд явж байна гэж олон улсын байгууллага дүгнэсэн хэмээлээ. Манай чансаа ийн дээшилснээр Монголд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Монгол Улс бизнес эрхэлж болох орон байна гэдгийг бид гаднын хөрөнгө оруулагчдад өгч байна. Манайд иргэний нийгмийн оролцоо хангалттай хэмжээнд байгаа юм хэмээлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хятадын хилийн мэдээ Монголын гаалийн мэдээ зөрдөг гэхээр аль зэрэг ил тод байгаа нь харагдаж байна. Ерөнхийлөгч хүртэл мэддэг гэж байсан. Ийм байхад итгэмжлэл бас авах уу
2018-02-27