"Эрдэнэт"-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэв
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан боллоо. ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэв.
Цэцэд мэдээлэл ирүүлсэн иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал, УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцож байна.Асуудлыг урьдчилан шалгасан Цэцийн гишүүн Д.Сугар уг маргааны гол агуулга, түүнтэй холбоотой нотлох баримтыг танилцууллаа. ҮХЦ дүгнэлтээ 17.00 цагт танилцуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ