Тогоочид ур чадвараараа манлайлжээ
Турк улсын Истанбул хотноо олон улсын тогооч нарын 16 дахь удаагийн их наадам болж өндөрлөв. Уг наадамд эх орноо төлөөлөн оролцсон манай тогоочид өнөөдөр /2018.03.01/ эх орондоо ирлээ.

Тус тэмцээнд манай улсаас 23 тогооч ур чадвараа сорьсон. Манай тогоочид багийн болон ганцаарчилсан дүнгээр 8 алт, 23 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлжээ.
Олон улсын тогоочийн тэмцээн өнгөрөгч хоёрдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болсон бөгөөд наадамд 18 орны 2000 тогооч 70 төрөлд ур чадвараа сорьсон байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ