"ЭТТ" 50 саяын зээлээ барагдуулаад иргэдийн хувьцааг эргэлтэд оруулна

img

"Эрдэнэс Таван толгой" компанийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

 

Өнгөрсөн онд тус компани 10.1 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч 8.4 сая тонныг экспортод гарган, 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Үүнээс 243 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэн, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.

 

БНХАУ-ын Чалко компанийн 100 сая, TTJVCo компанийн 60 сая ам.долларын өрийг барагдуулсан бол өчигдөр Хөгжлийн банкны 150 сая ам.долларыг шилжүүлсэн байна.

 

Иргэд хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд юуны өмнө компани гадаад, дотоод өр төлбөргүй байх ёстой аж. Нийт 2.5 сая иргэн ЭТТ компанийн хувьцааг эзэмшдэг байна.  Тиймээс үлдсэн 50 сая ам.долларын зээлийг  ирэх хоёр сарын хугацаанд барагдуулна гэдгээ “Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Д.Ариунболд мэдээллээ.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бэлэн мөнгөөр авий
2020-02-07
Гелийсен хэдэн хулгайч л байна. Зайлуул эдгээр хармааний луйварчдыг
2018-03-02