Дурсгалт зүйлсийг үзэж таашаал авах биш эвдэж, сүйтгэж байна

img

 

Музей үнэгүй үзэх өдрүүд энэ сарын  1-8-ныг хүртэл үргэлжилнэ. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд музей үзэгч ихтэй, олны хөлд дарагдаж, гадна талбайд нь дараалал үүссэн байлаа. Жишээлэхэд, Богд хааны ордон музейг үзэхээр иргэд урт дараалалд дугаарлан зогссон байв. Ингээд Богд хааны ордон музейн менежер н.Нямгэрэлтэй ярилцлаа.

 

-Музейгээр үнэгүй үйлчилж байгаа энэ өдрүүдэд хүмүүс их үзэж байна. Ачаалал их байгаа үед юуг анхаарах хэрэгтэй бол?

 

-БСУШС-ын сайдын А/71 тушаалаар улс, аймаг, орон нутгийн музейнүүдийг үнэгүй үзүүлж  байна. Энэ нь нэг талаасаа боловсрол, соёл сурталчилгааг ард иргэддээ зориулж байгаагаараа зөв зүйтэй. Нөгөө талаасаа зохион байгуулалт, бэлтгэлийг хангах хэрэгтэй байна. Жишээлэхэд, хаврын хавсрагатай энэ улиралд цэцэрлэгийн 2-4 настай хүүхдүүд музей үзэхээр ирээд даарч, ханиад томуу хүрнэ. Цэцэрлэгийн, бага ангийн хүүхдүүд их ирж байна. Сургууль, дүүргээс нь музей үз гэж шаардсан байдаг юм байна.

 

-Энэ өдрүүдэд ердийн өдрийнхээс хэр олон үзэгчтэй байна вэ?

 

-Өчигдөр /бямба гариг/ гэхэд 15965 үзэгч ирлээ. Энэ хүмүүст 16 ажилтан үйлчилж байгаа юм. Тэгэхээр нэг ажилтанд 1000 үзэгч оногдож байна гэсэн үг. Өглөөнөөс эхлээд хаалга үүд нүдээд, эвдэж байна. Түүхийн дурсгалт зүйлсийг үзэж таашаал авах биш эвдэж, сүйтгэх тохиолдол ч гарлаа. Тиймээс маш сайн бэлтгэлийг хангаж байж энэ арга хэмжээг зохион байгуулах ёстой. Яагаад гэвэл Монголд музейн зориулалттай байр байдаггүй. Тийм учраас хүлээн авах чадвар, музейн даац нь хэтэрдэг.

 

-Ер нь Богд хааны музейд өдөрт хичнээн үзэгч авах даацтай байдаг вэ?

 

-Богд хааны өвлийн ордон, музей бол 130 орчим жилийн түүхтэй модон байшин. Жишээлэхэд, Богд хааны өвлийн ордонд 150 орчим хүн хүлээн авах даацтай. Гэтэл 300-400-гаараа орж ирж байна. Энэ даац хэтэрсэн үед цөмөрч, дарагдаад унавал яах вэ. Хэн хариуцах вэ гээд асуудал үүснэ. Ер нь музейн зориулалтын байртай бол хичнээн мянган хүнд ч үзүүлж, үйлчилж болно. Жишээлэхэд, 2013 онд европт алдартай шөнийн музейн арга хэмжээ зохиогддог. Тэгэхэд Австрийн алдарт Веннийн музейг нэг шөнө 300 гаруй мянган хүнд үйлчилсэн байдаг. Тэр музейн хүчин чадал, даац өндөр байна гэсэн үг. Харин манайд ордог, гардаг хаалга нь нэг, чихэлдээд, чарлалдаа, орилдоод байж байна. Зохион байгуулалтад анхаарахгүй бол хүнд байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Соёлыг сурталчлах тал дээр музейн зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ?

 

-Манай тусгай хөтөлбөр арга хэмжээ зохиодог. Хүүхдүүд, оюутнуудад зориулсан, насанд хүрэгчдийн боловсролын төвтэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан музейн нээлттэй өдрүүд болдог. Бид музейг үнэгүй үзүүлэх хууль, журам байдаггүй. Хүүхдүүдэд орчныг нь бүрдүүлээд, түүх, соёлын арга хэмжээ, тэмцээн уралдаан зохиож болно. Гэтэл нийтийг хамарсан энэ арга хэмжээнд хүүхдүүдийг оролцуулж, хальтирч унах, дарагдах гээд асуудал их байна. Музейд гэр бүлийн, аавуудын өдрүүд болдог. Тэр бүхэнд оролцож, хамрагдаад үзэж болно.

 

-Сүүлийн жилүүдэд шинээр үзмэр нэмэгдсэн үү?

 

-Бид жил бүр музейн үзмэр, сан хөмрөгөө баяжуулах арга хэмжээ авдаг. Үүнийг яамны хэмжээнд шийддэг. Бид нийт сан хөмрөгийнхөө 10 орчим хувийг үзэгчдэдээ дэлгэн үзүүлдэг. 90 хувь нь сан хөмрөгтөө хадгалагддаг. Үүнийг төлөвлөгөө, хуваарийн дагуу дэлгэн тавьдаг.

 

-Өнөөдрийн тухайд хичнээн үзмэр тавигдсан бэ?

 

-1000 гаруй үзмэр дэлгэн тавьсан байгаа.

 

-Музейн үнэ ханш хэд вэ?

 

-Үнэ ханшны тухайд өнөөдөр анхаарах цаг болсон. БСШУСЯ-наас музей үзэх үнэ төлбөрийг тогтоодог. Баруун европын ард иргэд музей их үздэг. Тэнд дэлхийн жишгийн дагуу дундаж цалингийн нь 0.002 хувь дээр музейн ханшийг тогтоодог. Жишээлэхэд сарын 3000 еврогийн цалинтай хүн музей үзэхэд 6 евро байх нь. Гэтэл манай иргэдийн дундаж цалин 800 мянга гэдэг. Энэ аргачлалаар бодвол манайд музейн үнэ 2000-3000 төгрөг байхаар. Гэтэл манайд музейн үнийг  зохиомлоор шууд 8000 төгрөг гээд тогтоосон. Өнөөдөр манайд дундаж цалин 800 мянган төгрөг гэж байгаа ч энэ хэмжээний цалинтай хүн цөөхөн. Ихэнх нь 400-500 мянган төгрөгийн цалинтай байгаа. Хэрвээ 2000-3000  төгрөгийн ханштай бол иргэд тааваараа ирээд музейгээ үзнэ. Музей үзнэ гэдэг тааваараа таашаал авч үзэх том соёл. Тиймээс үнийн бодлогыг төр, засаг эргэж харах цаг болсон байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зөвхөн том хүмүүст үнэгүй үзүүлсэн бол гэж бодогдсон. Хүүхдүүдийг өөр өдөр гаргаж тусад нь үзүүлвэл арай үр дүнтэй бх. Гэхдээ манайхан зүгээр л мөнгөө төлөөд үзчих юмыг
2018-03-05
Irgen:
Sar buriin suuliin eshul ehnii Hagas sain buten unegui uzuulj bval zugeee. Eshul uniig ni 50 huvi buulgah g.m-eer uur olon arga hereglej bolno sh dee. SHIIDVER GARGAGCHID BURUU L SHIIDVER GARGASAN BNA DA.
2018-03-05
зочин:
Үнэгүй юм гэж энэ дэлхий дээр байна уу Тэнэг юм хийж байх 50 хувь хямдарвал болоо юм биш үү
2018-03-05
ZOCHIN:
ENE MONGOLCHUUD NEEREE UNEN MUNHAG ZAVAAN, ARCHAAGUI HUMUUS SHUU. BUGDIIG N BUUDAJ ALBAL TAARSAN
2018-03-05
8000 hyamdhan shuu.
2018-03-05