Солонгос цэцгийн үзэсгэлэн

ОУ-ын эмэгтэйчүүдийн баярыг угтан Имартаас үйлчлүүлэгчдэдээ зориулан шинэхэн, анхилам үнэрт төрөл бүрийн Солонгос цэцэгний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа өнөөдөр буюу 3-р сарын 6-ны 11 цагт нээлтээ хийж 3-р сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаагаар:
- Таны сонгосон цэцгийг таны хүссэнээр үнэ төлбөргүй боож баглах үйлчилгээ
- Солонгос мэргэжилтнүүд цэцэг арчилгааны талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ явагдана.
Та бүхэн Имартын 1-р давхрын Event hall-д зохион байгуулагдах цэцгийн үзэсгэлэнгээс хайртай бүхэндээ барих шинэхэн, содон, нандин цэцгийн баглаагаа сонгохыг зөвлөе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ