Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобуснуудын чиглэлийн хаяг том, жижиг үсгээр бичигдсэн, зарим тохиолдолд тоо нь харагддаггүй гэсэн гомдол, санал иргэдээс гардаг. Нийслэлийн тээврийн газраас холбогдох байгууллагуудаас санал, судалгаа авч эхэлжээ.
Нийтийн тээврийн хэрэгслүүдийг чиглэлийн хаягжилтыг нэг стандартад оруулах, шөнө, харанхуй бүрэнхийд тод харагддаг байх, түүнчлэн гадаададын аялагч, жуулчдад зориулж зарим автобусны буудал дээр англи, монголоор бичсэн чиглэлийн хаягжилтыг байршуулахаар төлөвлөсөн байна.
Уншиж байна |