Түүхийн судалгааны бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгнө

Өргөө кино театрын хойно байрлах Royal house hotel-д
09:00 цагт СХД-ээс зохион байгуулж буй “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн болно. Лавлах утас 99127029
Хүүхдийн урлан бүтээх төвд
10.00 цагт “АРХИ, МАНСУУРЛЫН ХОР ХӨНӨӨЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулна. Утас: 89021096
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт
11.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дархлаажуулалтын тасгуудад ажиллаж, уушгины хатгалгааны эсрэг вакцинд хүүхдүүд хэр хамрагдаж байгаа болон явцын мэдээллийг авахаар газар дээр нь ажиллана. Утас 99179899, 86885060
Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд
11:00 цагт "Малчдад туслах хүмүүнлэгийн аян"-д цугларсан тусламжийн эд зүйлсийг танилцуулж, малчдад хуваарилан хүргүүлэхээр ачуулж, хамтарч ажилласан байгууллагуудад талархал илэрхийлнэ. Лавлах утас: 99006602, 99825140
ШУА-ийн 303 тоот.
11:00 цагт Түүхийн судалгааны зарим бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Энэхүү түүхэн үйл явдалд ШУА-ийн удирдлага, Архивын Ерөнхий газрын удирдлагууд оролцоно. Харилцах утас 99092150
БОАЖЯ-ны 2 давхарт
12.00 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ