“Содмонгол”, “Петровис” зэрэг компанийг торгожээ

img

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 230 ШТС үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн, мөн шинээр баригдсан 25 ШТС-д хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

 

 

Шалгалтаар “Петростар”, “Горгаз”, “Содмонгол групп”, “Тэс петролиум”, “Петровис”, “М-ойл групп”, “Юнигаз”, “Синчи ойл”, “Дашваанжил”, “Ойн бирж” гэсэн компанийн зургаан ШТС, дөрвөн АХЦС зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байгааг илрүүлжээ. Уг зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН тус бүр 1000 нэгж, нийт 9 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Мөн шалгалтаар Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраар хянуулж, батлуулаагүй зураг төслөөр ШТС, АХЦС барьсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй зөрчил илэрчээ. 

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
garaar barij shahah n dutuu ordog awch baigaa hvndee ashiggvi dutuu baga ordog ogch baigaa kolonkdoo ashigtai baidag medej aw garaa awah hertegtei
2018-03-15
zochin:
davarsan novshnuud ve, yaj ingej huuliig guuli bolgoj amidarch chaddag bnaa, avch bga arga hemjee n chaavaas da 9 say tug iin torguuli tegeed l boloo yu, tusgai zuvshuurliig n tsutslahhurtel arga hemjee avaasai,
2018-03-12
Тэр торгуулиа маниасаа үнээ нэмээд л гаргаад авчихна
2018-03-12