Ш.Батхүүг цагдан хорьжээ

“Жаст”-ын Ш.Батхүүг цагдан хорьжээ. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан түүний өрийг өдгөө Засгийн газар төлөхдөө тулаад буй.
Энэ хэргийг АТГ-аас ажлын хэсэг гаран шалгаж байгаа. Тус газраас Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, гэм буруутай этгээдүүд хариуцлагаас мултрахгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Энэ дагуу өчигдөр орой 20.00 цагийн үед Ш.Батхүүг баривчлан, хорьсон байна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ