Японд суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулна

"Хуульчдын танхим"-д
09.00 цагт ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН төслийг танилцуулах хэлэлцүүлэг болно. Холбоо барих: 98066116
ШУТИС-ийн төв байрны 3 давхарт Урлаг зааланд
09:00 цагт БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
09.00 цагт "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" үргэжилнэ.
Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд
09:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны зөвлөгөөн болно.
" Холлидэй инн" зочид буудалд
9:00-12:00 цагт "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа" зөвлөлдөх уулзалт болно. Лавлах утас 91915340, 88843030, 95281111.
Блю скай-ын Кристалл хурлын танхимд
09:00-16.00 цагт Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манлайлал семинар болно.
MN-Мэдээллийн төвд
11.00 цагт Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн биелэлтийг шаардаж мэдээлэл хийнэ.
ШУГТЭ–ийн төв үүдэнд
11.00 цагт JCI Central салбар байгууллагаас 21-р зууны чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилгоор 2018 оноос авч хэрэгжүүлж буй “Anti–Diabetes” төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.
Bluy Sky зочид буудлын 3 давхарт
11:20 цагт Монголын Ногоон Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Эрдэнэт Монгол хүмүүний есөн цагаан хүслийг тэтгэсэн шударга тогтолцоог тогтоон хөгжүүлэх эрхэм зорилго бүхий шинэ Дээд хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэн батлуулахын төлөө хамтран ажиллах Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно.
Офицеруудын ордонд
14:00 цагт "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан "Монгол цэргийн дайчин уламжлал" үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд БХЯ, ЗХЖШ, Архивын Ерөнхий газрын удирдлага, Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүний төлөөлөл, "Монгол хурандаа" нийгэмлэгийн баярын хуралд оролцох нийт хурандаа нар оролцоно. Харилцах утасны дугаар: 99795099
СЭТГЭГДЭЛ БИЧИХ