"Алтжин"-гийн Г.Алтанг баривчилсан уу

"Алтжин" группын Ерөнхий Захирал Г.Алтанг баривчлан саатуулсан гэх мэдээлэл цацагдлаа. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хилээр гарах гэж байхад нь саатуулсан байна. Одоо түүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулж буй гэх мэдээлэл байна.
АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан их хэмжээний зээлийн хэргээр "Жаст"-ын Ш.Батхүүг саатуулаад буй. Тус хэрэгтэй холбогдуулан Г.Алтанг саатуулсан бололтой. Мөн уг хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяраас байцаалт авсан гэх мэдээлэл гараад байна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ