Гарт шингэсэн муухай үнэрээс салах арга
Гарт шингэсэн муухай үнэрийг хэрхэн арилгах аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Гараа сайтар савандаж угаах хэрэгтэй.
Алхам №2

Эсвэл ам зайлагчийг бага зэргийг алга дээрээ хий. Дараа нь хоёр алгаа сайтар үрээрэй.
Алхам №3

Бага зэргийн усанд цагаан цуу хийгээд гараа дүр. Хормын төдийд муухай үнэр үгүй болно.
Алхам №4

Хоёр алгаа төмөр саванд наагаад сайтар үр. Төмөр муухай үнэрийг арилгадаг байна.
Алхам №5

Бага зэргийн шүдний оо алга дээрээ түрхээд сайтар үр. Хормын төдийд муухай үнэр тань сэнгэсэн үнэрээр солигдоно.
Алхам №6

Бага зэргийн цагаан цуугаар гараа угаах
Алхам №7

Хүнсний сода дээр ус хийгээд гараа сайтар үр.
Алхам №8

Кофены үрээр гарны муухай үнэрийг арилгаж болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ