Монгол Улс сурлагын амжилтад илүү анхаардаг

Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн боловсролын тайланг өнөөдөр /2018.03.15/ танилцууллаа.

Дэлхийн шилдэг 10 сургуулийн тогтолцооны долоо нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутагт байгаа ба БНХАУ, Япон, Сингапур Вьетнамын сургуулиудын чанар нэлээд ахисан үзүүлэлттэй байгаа бөгөөд БНХАУ-ын боловсролын тогтолцоо үлэмж сайжирсан байна. Дундаж үзүүлэлтээс доогуур боловсролын тогтолцоотой орнуудад Индонез, Малайз зэрэг орон багтжээ.
Хөгжингүй улс орнуудад боловсролын тогтолцоо сайн гэх нийтлэг ойлголт байдаг. Тэгвэл энэхүү тайланд бүсийн нийт оюутнуудын 60 орчим хувь нь муу боловсролын тогтолцоотой буюу чанар муутай сургуульд суралцаж буйг тайланд дурджээ. Иймд бүсийн гишүүн орнуудад сургалтын нийт дүн, амжилтыг сайжруулах 15 зөвлөмжийг хүргүүлсэн аж.
Дэлхийн банкны Суурийн төлөөлөгч Жеймс Андерсон “Энэхүү тайлангаар танхимд зарцуулсан цаг гол биш суралцсан амжилт ямар байгааг илүүтэй төвлөрч судалсан. Бүсийн бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс боловсролын салбарт бус тухайн сургуулийн үйл ажиллагаа явуулах урсгал зардалд илүүтэй хөрөнгө оруулж байгаа орнуудын нэг байгаа юм. Энэ нь тухайн сургуульд суралцаж буй сурагчдын сурлагын амжилтад илүү анхаардаг болохыг харуулж байна. Бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсын боловсролын тогтолцооны чанар чухал. Чанарт нөлөөлөх хүчин зүйл нь тухайн анги танхимын хэмжээ, сурагчдын тоо, сургалтын явцад хүүхдүүд харилцан ярилцах боломж олгогдож байгаа эсэх юм” хэмээв.

Тайлангаар Монгол Улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй хүмүүсийн ихэнх нь эмэгтэй оюутнууд байгааг тогтоожээ. Гэвч дээд боловсролтой эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд оролцохгүй байгаа аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ