Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн байранд
09.00 цагт: 21 аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зөвлөгөөн эхэлнэ. Эрчим хүчний аюулгүй байдал хангамж, хэмнэлтийн талаар зөвлөлдөнө. Утас 99115624
ШУА-ийн байрны 3 давхарт
09.00 цагт ШУА, БСШУСЯ хамтран "Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын зорилтууд" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна: Утас 98119897
Нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордны хүндэтгэлийн танхимд
10,00 цагт “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно. Холбогдох утас: 70122006, 99202166
АВТОБУС НЭГТГЭЛИЙН БАЙРАНД
10:00 цагт: НЦГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэлийн тээврийн газартай хамтран хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх уулзалт, зөвлөгөөн зохион байгуулна.
ЭМЯ-ны Б танхимд
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ЭМЯ, ХНХЯ-тай хамтран салбарын ажилтнуудын цалингийн ангилал зэрэглэлийг шинэчлэх төсөлд нэгдсэн санал өгөх хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 1 дүгээр давхар.( ХХААХҮ яамны зүүн ард )
11:30 цагт “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК-ийн зүгээс хэвлэлийн бага хурал зарлаж байна. Лавлах утас: 9179-0101, 9911-1719 9989-0609
Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд
12.00 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаал болно. Утас-89330702
Уншиж байна |