Монгол эрчүүдийн 1.3 хувь нь өрх толгойлон амьдарч байна


Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос Монголын эрэгтэйчүүдийн талаарх зарим тоон мэдээллийг гаргажээ.
Манай улсын 1562.4 мянга нь эрчүүд. Эрэгтэйчүүдийн 65 хувь нь хотод, 35 хувь нь хөдөө орон нутагт аж төрж байна. Эрэгтэйчүүд дунджаар 66 насалдаг бол дунджаар 26 насандаа гэрлэдэг ажээ.
Тэдний 15 хувь нь дээд боловсролтой бол 652.7 мянга нь ажилтай, 46 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог байна. Монгол эрчүүд дунджаар 1148.7 мянган төгрөгийн орлоготой. Мөн эрчүүдийн 1.3 хувь нь өрх толгойлон амьдарч байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ