ШЕЗ-өөс Х.Нямбаатар гишүүнд шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо шат шатны шүүгчид авлигад "идэгдсэн", хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн ярьсан юм. Энэ ярианы араас Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад Х.Нямбаатар гишүүнийг ярьсан зүйлээ нотолж, хуулийн байгууллагад шалгуулахыг хүссэн байна.
Харин баримтаар нотолж чадахгүй бол шүүгчийн нэр хүндэд халдсандаа уучлалт гуйхыг шаарджээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ