Шөнөөр боссон Соёолонгийн тоос

 

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Дүнжингарав-2018” уралдаан шөнийн 21 цаг хүртэл үргэлжилжээ.

 

 

 

Соёолонгийн тоосонд дарагдаж, хийморио сэргээдэг сайхан уламжлалтай, манай монголчууд. Тоосонд хэдий чинээ сайн дарагдана, төдий чинээ хийморь нь сэргээд л явчихна. Харин шөнийн уралдааны тоосонд хийморио сэргээж байсан түүх үгүй. “Дүнжингарав-2018” уралдаанаар л үзээгүй зүйлээ үзэж, шөнөөр болсон соёолонгийн уралдаанд хийморио сэргээж үзлээ, Баянталд очсон монголчуудын ёндоо энэ жилдээ л босоо байна биз.

 

Монголын морин спорт, уяачдын холбоо тоосонд  даруулж, хийморио сэргээгчдэд зориулсан том сюрпризээ “Дүнжингарав-2018”-ын үеэр дэлгэв. Тэр нь соёолонгийн шөнийн уралдааны тоосонд дарагдах байв. Үзээгүй зүйлээ үзсэн монголчууд гайхаж, сонин сюрприз байсныг шагшиж байна. Амьд явахад хүн ихийг үздэг аж. Үнэндээ хурдан морины уралдаанд хэдэн нас уралдсан, хэн гуайн морь түрүүлсэн нь маньд падгүй. Харин тоосонд хэрхэн дарагдах нь бол бидэнд хамаатай. Одоо бүр шөнийн тоосонд хэрхэн дарагдах талаар бодох зүйлтэй боллоо.

 

Мөн уяачид ч хийх ажилтай болов. Тэр нь шөнийн уралдаанд сойсон морио, унасан хүүхдээ хайх. Талаар нэг “Шараа, Шараа, Гавжийн Шараа” хэмээн орилж, морь хүүхдээ хайх үнэндээ бол тоглоом биш шоглоом. Унаач хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбогдоод ирэнгүүт хурдан морины уралдаан бол монголчуудын эртний уламжлал бараг л зайлшгүй байх ёстой ёс заншил хэмээн тархи угаадаг. Харин тэр ёс заншил, уламжлалаа шөнийн уралдаанаар баяжуулж чадлаа, манай Монголын морин спорт, уяачдын холбооныхон. Геннист бүртгүүлэхээр гүйж явбал гайхах зүйлгүй.

 

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Дүнжингарав-2018” уралдаан шөнийн 21 цаг хүртэл үргэлжилжээ. Энэ уралдааны үеэр 9 хүүхэд мориноосоо унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдэж. Хурдан морийг 10-13 насны хүүхдүүд унасан байна. Засгийн газраас гаргасан шийдвэрээр бол 14-өөс доош насны хүүхдээр тавдугаар сарын нэгэн хүртэл хурдан морь унуулахыг хориглосон. Уяачид нь наадаж, наргиж цэнгэж л байвал хүүхдийн амь нас, Засгийн газрын шийдвэр падгүй нь удаа дараагийн уралдаанаас харагдлаа.

 

Цагдаагийн байгууллага хүсэлтийн дагуу хэв журмыг сахиулснаа хэлж байна. Мэдээж, албан үүргээ гүйцэтгэсэн. Харин зохион байгуулалтыг, хариуцлагыг Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлага үүрэх ёстой. Шөнийн 21 цаг хүртэл морь уралдуулж, зах замбараагүй байдал үүсгэсэн, Засгийн газрын шийдвэрийг үл тоож, хүүхэд бэртэхэд хүргэсэн зэргээр тэднээс хариуцлага нэхэх олон шалтгаан байна.

 

Монгол морины уралдаан ямар үнэ цэнэтэй байсныг “Тод магнай” киноноос харж болно. Харин өдгөө бол монгол морины уралдаан ямар ч үнэ цэнэгүй, бэл бэнчингээ гайхуулах гэсэн хэдхэн уяачдын зугаа цэнгэл болсон. Өндөлзөн үздэг байсан хурдан морины уралдаан үр хүүхэд эсэн мэнд ирээсэй гэж өмөлзүүлдэг зугаацал болсон нь юутай харамсалтай.

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

М Энх болд гэж ёстой нэг хогийн гар байна аа
2018-03-20
zochin:
Tur zasag zahirgaa gej bn uu battulgaa hurelsuhee heleh muu ug alga
2018-03-20
манай баячууд улстөрчид морь уяачид гэж өөрсдйигөө нэрлэсэн малнууд өөрсдөө яг мал болохоор ийм тэнэг байгаа юм. малыг яадаг билээ алдаг иддэг. энэ бузаруудыг иэдхгүйгээс хойш зүгээр малын сэг зэмтэй хамт бульал таарна
2018-03-20
Зочин:
Монголчууд үнэхээр хагас солиотой улс болжээ. Тун удахгүй эргүү мал шигээ өвчин тусах юум байна
2018-03-20
Морины уралдаан ардын наадам байхаа больсон. Жирийн хүний нэг насаараа олох орлогоос давсан үнэтэй адууг жилийн турш тэжээгээд үнэтэй тариа допингоор бөмбөгдөөд хөлдүү газар, хөр цасан дунд уралдахыг ямар уламжлал гэдэг вм бэ, тийм уламжлал байдаг гэж мэдэх ч гүйн байна. Хараал идсэн авилгач, бүдүүлэг бүдүүн баасны савнууд, хулгайч нарыг ямар уяач гэдэг юм. Монгол түмний соёл уламжлалыг эвдэж сүйтгэж, гажуудуулж байгаагаа юу гэж боддог бол муу гахайнууд. хичнээн нялх үрсийн амь нас эрүүл мэндээр наадах гээд байгаа өмхий баасны уутнууд бэ, өөрсдөө эсвэл өөрсдийнхөө хүүхдээр унуулбал таарна. Хужаа Ми-ийн агуу их хан үндэстнийхээ төлөө хийж байгаа хорлон сүйтгэх ажиллагааг дагаад далдайгаад хэдэн жил болох гээд байгаан, эсвэл Ми-ийнхээ адил хужаагийн бодлогын цагаач нар юи уу. үхэж хэвтсэн нүглийн тулам, өмхий жорлонгууд тонил цаашаа.
2018-03-20
Zochin:
Ene odoo arai dendlee
2018-03-20
шөнө уралдана гэж юу байхав, уяачдын холбоо нь малнуудаар дүүрчээ
2018-03-20
ХАХАХАХА
2018-03-20
ЭРГҮҮ МАЛНУУД ӨӨР ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА....
2018-03-20
zochin:
daldagnuur stagdaa nar ochihgui baihdal uraldaan bolj chadahguishdee stagdaagiin dargad hariustlag toostoh estoi
2018-03-20
гавжийн шар н энд бнаа:
одо бөх сурын холбо 1г бодно байга.шөнө барилдбл сэрүүхн сэлүүхн янзан бүрын юма ярьж хэллцхд амр бх.сур бол зүгээр зурхй эн тэрч яамай л болх бхда.Согтуу цэлцгэр гарууд багалзуурдад хөндийгөөр 1 муухай орилх гж яаваа. уламжлл эн тэрч яяаамайл болж.Ерн хавьд бхгүй шинэлэг,цоглг зохион байгууллт сайтй МАФЛАГ холбо бнашү.ШӨНИЙН УРЛДНЫ ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛТН ТӨРЖЭХӨ ХУРАЙ 2.
2018-03-20
ХАХАХАХА
Иргэн:
Уяачдын холбоо арай даварч байна аа.Нөгөө малын халдварт өвчнөө дийлэхгүй байгаа Мал эмнэлэг,үржлийн газрын даргаГанхуяг,шүлхийн доктор Цолмон нар яагаад дууграхгүй байгаа юм бол доо.Ийм л хүмүүс байхад халдварт өвчин тархахаас яахав дээ Хөөрхий дөө
2018-03-20
unshigch:
Мал шиг сэтгэдэг сэтгэлгээтэй улс төрч уяачидаа гэж
2018-03-20
MONGOL:
UYAACH GEH GAHAINUUD MORI UNAJ BAIGAA HUUHDEE PIZDAA GEJ HARAAJ BNA
2018-03-20
Мал шиг сэтгэдэг сэтгэлгээтэй улс төрч уяачидаа гэж
2018-03-20
зочин:
Аливаа юмыг туйлшруулан хорихын сөрөг үр дагавар нь энэ л дээ. Миеэ энэ гай болсон холбооныхон ерөнхийлөгчийн ажлыг өгчихвөл таарна. тэгвэл тоох хүнгүй болно.Хүүхдэд хайртайдаа ч шоудацгаагаад байгаан биш түүнийг харлуулах гэж байгаан.морийг үнэгүйдүүлж, малчдыг орлогогүй болгох гэсэн далд санаа ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ гэх хүмүүсээр дамжин хүчтэй явж байна даа.
2018-03-20
irgen:
уячдын холбоо, бүх оролцсон уячдыг , тэр аймаг сумын засаг дарга нарыг бүгдийн торго
2018-03-20
Uraldaanii dyn Garav ???:
Xen gedeg bayn xeden xyyxed alj zugaatsav? Xen gedeg uyaach xeden xyyxediin amiar toglov? Niit xeden xyyxed yxev ??? Baychuud ta nariin zugaa xirees xiterlee,Xyrelsyx said ajilaa xiij chadahgyi bol ogtsorood ZAILAACHEE !!!
2018-03-20
sugar:
munch erguuteh yumdaa baychuul hunii uriin mah idej hanah bishdee ,tegeed ih gaviyatai yum shig erunilegch hurtel hudlaa magtaj huurguud bh yumdaa.
2018-03-19
bi:
enkhboldiig morin deer baglaad gargachikh mori ni bakhardaad tuuniig darj alakh boltugai
2018-03-19
mnbvc:
muu enchbold....
2018-03-19
Зочлооч:
Шенежингарав-2018 айлын хуухдууд унаж байнуу угуй хамаагуй миний бооцоо л таарах естой гэдэг уралцаан!!!
2018-03-19
Kkk:
Одоо усан дээрхи уралдаан зохион байгуулах хэрэгтэй
2018-03-19
Zochin:
UUnees hoish Shuniin uraldaan gesen turul bii bolgoj shuniin uraldaanii tod manlai,manlai ,aldart stol olgoj bya ....Cono boroonoor... Hulgaich luibarchid shunuur...Uyachdiin dund luibarchid nileedgui biidee
2018-03-19
мах ураодуулж мах идэж маханд мах чихэхээс өөр ид шидгүй идээчин уугаачид Монгол хүүхдүүдийг санаатай амь насанд нь заналхийлж байна. Үндсэн хууль зөрчиж байшдээ тэр цэц нтр нь дугараачээ амь наёыг нь санаатайгаар бүрэлгэхийг завдсан байшдээ тгд бүүр зохион байгуулалттайгаар хэсэг бүлэг хүмүүс урьдчилан тохиролцож гүйцэтгэсэн байна
2018-03-19
Зочин:
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах хэрэгтэй.
2018-03-19
ene klhogiin pizdanuud zaylji mongolchuudyn nar khezee garakh yum bol doo .mongol khun l law shunu mori uralduulakhguy dee
2018-03-19
ЭНМУУ ШАР ЕВГЕН ЕНХТУВШИН ДУЛЭГНЭЖ ДУЛЭГНЭЖ МИЕЭГЭЭСЭЭЭ АЙН АЙН УРАЛДАХ ШИЙДВЭРИЙГ ХОРИГЛООГУЙН БАЛАГ ОДООО ЭНЭ ИЙМ МУУСАЙН ХОГИЙН ПЯЗДА НАРЫН АРЬСЫГ НЬ ХУУЛВАЛ Ч БАГАДНА УХМЭНИЙ ЧИНЬ ШАДАР МУУ ГЕЛИЙСЕН ГЕЛЕЕЕЕН
2018-03-19
Дүнжингарав биш Шөнөжингарав болсон юм бишүү!!!
2018-03-19
зочин:
Морин спорт уяачдын холбооныхон минээ М.Энхболд,Сэргэлэн сайдуудаа засгийн газар нь нэг шийдвэр гаргадаг ИХ хурлын дарга нь үл ойшоогоод байвал яах вэ.Та хоёрт сонсох чих нэж байна уу
2018-03-19
зочин:
м. Энхболдыг зайлуулаагүй цагт энэ морин спорт уяачдын холбоо дийлдэхгүй ээ
2018-03-19