С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хаслаа

АН-аас мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, хуулийн хэлстийн дарга Д.Батхуяг нар оролцож байна.

АН-ын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж, С.Баярцогтыг намынхаа гишүүнчлэлээс хаслаа. Тус намын Улс төрийн зөвлөл өглөө хуралдаж, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын асуудлыг хэлэлцсэн байна. Мөн АН-ын Үндсэн дүрмийн хороогоор С.Баярцогтын асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг АН-ын дарга С.Эрдэнэ гаргалаа.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ