М.Энхболд уучлал гуйсан ч хариуцлагын тухай дуугарсангүй
УИХ-ын дарга, Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд уучлал хүслээ. Тэрбээр "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй гэдгээ мэдэгдээд комиссын нэрийн өмнөөс ард түмнээс уучлал хүсчээ.
М.Энхболд цахим хуудсанаа “Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна” гэжээ.
Гэхдээ уяачдын холбооны Ерөнхийлөгч хариуцлагын тухай дуугарсангүй. Тус уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж, гурван хүүхэд гэмтсэн юм. Мөн соёолон насны уралдааныг шөнийн цагаар зохион байгуулж, эмх замбараагүй байдлыг үүсгэсэн билээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ