Мориноос унасан хүүгийн тархи нь няцарчээ

img

 

ММСУХ-ноос Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 16 хүүхэд мориноос унаж, тав нь эмнэлэгт хүргэгдэн үйлчлүүлснээс дөрөв нь тэр даруй гарч, харин 11 настай У.Баярбаатар хүү Улаанбаатар хот руу хүргэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханаас хүүгийн биеийн байдал, хийж байгаа эмчилгээний талаар асууж, утсаар ярилаа. У.Баярбаатарт шаардлагатай оношлогоог хийсэн бөгөөд тархины няцралтай болсон нь тогтоогдсон байна. Түүний няцралын хэмжээ тун бага тул мэс засал хийлгэх шаардлагагүй, биеийн байдал тогтвортой, энгийн тасагт хэвтэн эмийн эмчилгээ хийлгэж байна. У.Баярбаатар хүүгийн эмчилгээ ирэх долоо хоногт дуусах бөгөөд тэр үед эмнэлгээс гаргах аж. Уралдаанч хүүд шаардлагатай эмчилгээг бүрэн хийж эдгэрүүлэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн удирдлагад даалгалаа.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин түүнчлэн гэмтэж бэртсэн бусад хүүхдийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй холбогдоход “Уралдааны үеэр мориноос унасан 16 хүүхдийн 11-т нь Говьсүмбэр аймгийн эмнэлгийнхэн газар дээр нь яаралтай тусламж үзүүлсэн мэдээг бид авсан. Эмнэлэгт хүргэгдсэн таван хүүхдийн дотор одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаагаас гадна нэг хүүгийн хөл хугарсан байсан боловч эцэг, эх нь хот руу авч явна гээд эмнэлгээс гаргасан байгаа юм. Тэр хүүгийн биеийн байдлын тухай сүүлийн үеийн мэдээлэл бидэнд алга” гэв. Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд ЭМЯ-тай нягт хамтран ажиллах, хурдан морины уралдааны үеэр гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх болон хугарал бэртэл нь хүүхдийн өсөлт хөгжилд саад учруулах аюултай болох тухайд уралдаанч хүүхдүүд, тэдний эцэг эх, уяачдад зөвлөмж өгч байх хэрэгтэй талаар дэд сайдад анхааруулав.   

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хоогий:
Ямар сэтгүүлч новш ингэж бичиж чадаж байна аа. 100 сэтгүүлчийн 90 нь хошного.
2018-03-22
Тэнэгүүд хүүхэд бэртээгээд наадаж байдаг
2018-03-22
Содон:
Анхааруулав гэнээ
2018-03-22
Ланд200 хүүхэд дайрсан гэсэн. Тэр хүүхэд зүгээрүү.
2018-03-21
зочин:
Ерөнхий сайд хариуцлага тооц гэсэн чинь шадар сайд нь зөвлөмж өгөөд боллоо гэнэ. Гүйх ноаойд гүйхгүй нохой саад гэдэг чинь энэ бишүү.
2018-03-21
Zochin:
Tun baga nyazarsiimu kkk. Ene ulsad neere buteltei yum gants ch alga
2018-03-21
Нэг л зүйл ойлголоо:
Ямар ч байсан дараа жил дахиад энэ тэмцээнээ зохиох л юм байна. Ганц дэвшилттэй юм нь дараагийн удаад ЗӨВЛӨМЖ гэдэг юм өгхин гэнээ.
2018-03-21
Ингээд болоо, гүй ээ бас амархан шиг ажлаа хийчихлээ юу
2018-03-21
ЗОЧИН:
УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛТНУУДДАА АРГА ХЭМЖЭЭ АВ ХҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАРУЦАН МОРИО УНУУЛСАН УЯАЧДААР НЬ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ НЬ ТӨЛҮҮЛ МОРИН УРАЛДААН ХАРИУЦСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЖ ХАРИУЦЛАГАТАЙ ХҮНЭЭР СОЛЬЖ ТАВЬХЫГ ШААРДАЖ БАЙНА.
2018-03-21
быөй:
Тархи бяцарвал амьд үлдэх үү
2018-03-21
Say uraldsan moridiin burthel baigaa tiim bolohoor naadmaar ed nariig uralduulahgui baih heregtei.jiriin irged morio uralduulah heregtei sh dee.
2018-03-21
Энэ ММСУХ -гэдэгийг дариу тараа.Ганц улсын баяраар л морио уралддаг бол Тэр бүхнийг наадмын комисс зохицужлах ёстой.Хүүхэд мал хоёрыг тамлаж таашаал авдаг,засагийн шийдвэрийг тоодоггүй этгээдүүдийг засагийн шиыдвэрт захирагддаг болтол нь арга хэмжээ ав.
2018-03-21
зочин:
Морин спорт, уяачдын холбоо дэндүү харамсалтай байнаа. Тэр авилгач нөхрийг /М.Энхболдыг/ зайлуулахгүйгээр иймэрхүү эмгэнэлт явдал өдөр бүр гарсаар байх болно доо.Хамаг будилааны эзэн ердөө л тэр шүү дээ
2018-03-21
ккк:
Хүүхдээр нааддагаа л болих хэрэгтэй. Ө.Энхтүвшин гуай та өөрийнхөө толгойг няцлаад үз дээ. Буруутай этгээдээс нь эмчилгээний зардлыг гаргуулаарай.
2018-03-21
Shadar said ni uureg uguud bh da yah ve de?Zugeer l huuhdeer naadahaa boliochee.Hichneen huuhdiin eruul mendeer naadah yum be?!Unuudur 21-r zuun garchihaad bn shuu nuhud uu!
2018-03-21
Зочин:
Зохион байгуулсан Сайд, дэд сайд нар ажлаа өгдөө.Засгийн газрын шийдврийн эсрэг үйл ажиллагаанд оролцсон.
2018-03-21
иргэн:
Миеэгомбын Энхболдыг зусардаж морь мал мэддэг дүр эсгэж,хууль бус зүйл хийж баяжсан нөхдүүдийн хар гай
2018-03-21
dkmch:
gemteliin emch zakhiral nar unen medeelel uguurei,.darga khergemtei zaluu ni mori yudag gesen,..
2018-03-21
Zygeer l boliod xoriglochix
2018-03-21
тархи няцрах гэдэг эмнэлзүйн онош байхгүй үхсэн хүний задлангийн онош биш юу солиороод байгаан няцарсан тохиолдолд хүн амьд үлдэх боломжгүй... х
2018-03-21
erunhii said:
erunhii saidaas iluu erkh medeltei yachid
2018-03-21
Иргэн:
Муусайн морь уяачид хэдийдээ ингэж тэнгэрт гарчихсан юм бэ
2018-03-21
etseg:
koreo ruu emchilgeend yavuul
2018-03-21