Жинсэн өмд өмсөөд ЗАГВАРЛАГ харагдах арга
Хаврын урин дулаан цаг ирж, бүсгүйчүүд хувцсаа нэмэглэж буй энэ үетэй зэрэгцэн жинсэн өмд өмсөөд хэрхэн загварлаг харагдах аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Та жинсэн өмд сонгохдоо бариун өмд сонгоорой. Бариун жинсэн өмд таны гуалиг биеийг илүү сайн тодотгох болно.
Алхам №2

Өмдний суудал өндөр байвал сууж, босох болон алхахад илүү амар байна.
Алхам №3

Уранхай болчгор үрчлээстэй жинсэн өмд өмсөхгүй байх.
Алхам №4

Богинохон хөлтэй бүсгүйчүүд хар өнгийн жинсэн өмд өмсөөрэй.
Алхам №5

Махлаг хөлтэй бүсгүй бариун өмднөөс илүү бага зэрэг сул өмд өмсвөл илүү гуалиг хөлтэй харагдана. Мөн өндөр өсгийт өмсөөрэй.
Алхам №6

Зуны цагт та өнгөлөг өнгийн бариун жинс өмсөөрэй.
Алхам №7

Богино ханцуйтай сорочикон цамц жинстэй хослуулан өмсвөл гайхалтай харагддаг байна.
Алхам №8

Сул цамц ч мөн гайхалта зохицох болно.
Алхам №9

Савхи өмссөн үедээ жинсэн өмд өмсвөл илүү зохимжтой.
Алхам №10

Хэрвээ сул цамц өмсөх гэж буй бол цамцаа өмднийхөө дотор хийвэл илүү загварлаг харагдана.
Алхам №11

Жинсэн дээр пиджак илүү зохидог.
Алхам №12

Жинс дээр цув өмссөн ч гайхалтай харагддаг.
Алхам №13

Жинс дээр өндөр өсгийт өмсвөл тохиромжтой.
Алхам №14

Жинс өмссөн үедээ хажуу талдаа үүрдэг цүнх үүрвэл илүү тохиромжтой.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ