Хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд хөл дээрээ босох уу

img

Монголчууд үнэхээр итгэмтгий ард түмэн юм. Фэйсбүүкээр лайк дарж, шэйр хийгээд л хоёр бүр түүнээс ч олон өрөө байранд амьдрах “ёондоо”-той гэдэгтээ туйлаас итгэдэг. Сүүлийн жилүүдэд “Alivemax” гэх шидэт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хэвтэрт орсон ээжийгээ ч хөл дээр нь босгож чадна гэдэгт итгэж хөөрцөглөж явсан хүмүүсийн нэг нь манай ах.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Айл бүрийн хойморт телевиз бүхнээр “Alivemax” гэгчийн сурталчилгааг уйдатлаа үзэж, амтай хэлтэй бүхэн уг бүтээгдэхүүнийг “Шидэт ундаа” мэт амнаас ам дамжин ярьж байна. Тархинд нь цус харваад хэвтэрт орсон хүнийг босгоод ирсэн л гэнэ. Төрөлхийн саажилттай хүүхдийг цоо эрүүл болгосон л гэх. Ерөөс эмнэлэгт оочерлож, эм тариа хийлгээд байх шаардлага ч алга. “Alivemax” гэх жимсний охыг цацаад л шинээр төрсөн мэт цоо эрүүл болно гэдэгт итгэж Монголчууд хэсэгтээ л хошуурлаа. Телевиз бүрийн өглөөний хөтөлбөрөөр явах “Alivemax” бүтээгдэхүүний сурталчилгаанаас харахад унаж, татдаг хүнийг эмчилнэ, харвасан хүнийг хөл дээр нь босгоно гэхээр маш хүчтэй эмчилгээний бодис агуулсан бүтээгдэхүүн байж таарах гээд байгаа юм. Тэгсэн хэр нь жирэмсэн хүн ч хэрэглэж болно гэхээр хувьдаа ихэд гайхдаг байлаа.

 

Тэгтэл үнэн хэрэгтээ “Alivemax” гэгч бүтээгдэхүүн нь эм биш ердөө л хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болохыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тогтоожээ. Урамгүй юм. Эдгэрнэ ээ гээд олон сар хэрэглэсэн хүмүүсийн хүлээлт талаар болох нь. Жимсний охыг ертөнцөд байхгүй шидэт эм мэт ойлгуулсан нь өнөө л “сүлжээний бизнес”.

 

Танил ах маань унаж татдаг өвчтэй юм л даа. Уламжлалт бариа засал, улсын эмнэлгүүд, лам, бөө, Есүх гээд яваагүй газар ээжид нь байхгүй. Гэтэл өнгөрсөн намар уулзах нь ээ “Alivemax” гэх шидэт бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа хэлж огт ухаан алдахгүй байгаа хэмээн баяртай нь аргагүй яриад өнгөрсөн. Хэдэн сарын дараа таарсан нэг л урвагар “Унаад л байгаа” гэж билээ. Алив өнөөх шидэт бүтээгдэхүүн чинь яалаа? гэхэд "Олон сар хэрэглэвэл үр дүнтэй гэсэн, хэрэглэж байгаа" гэв. Өнөөдөр ч тэр ах ухаан алдсаар л байна. Тэднийх нэг их баян тансаг, багтаж ядсан айл биш л дээ. Ээжийнхээ тэтгэврээр хоёул амьдралаа залгуулдаг. Үхтэл үр харам гэгчээр ээж нь тэтгэврээсээ илүүчлэн байж нэг ширхэг нь 130 мянган төгрөгийн үнэтэй гурван цацлагыг хүүдээ авч өгсөөр ээж, хүү хоёр эдгэрнэ ээ гэсэн бодлоо орхихгүй өнөөхөө цацсаар л байгаа...

 

Энэ мэтчилэн өвчтэй зовлонтой олон хүн “Alivemax” гэгчийг хэрэглэж, өрхийн орлогынхоо тал хувийг түүнийг л авахад зориулж яваа. Уг бүтээгдэхүүн нь жимсний болон хүнсний ургамлуудыг хүнсний тэжээллэг чанарыг нь хадгалан зориулалтын дагуу боловсруулж хатааж нунтаглаж шингэн хэлбэрт оруулан савласан шууд болон усанд найруулан уух зориулалттай  аж. Гэтэл эмтэй харьцуулсан сурталчилгааг телевизээр цацаж, бүхий л өвчнийг эдгээгч увидастай мэтээр иргэдийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ зогсоох хэрэгтэй.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
telebizuud hamagui tanig ogt bodohgui ter reklemiihaa mungig syar abch baibal yuug surtchilna shudee bas 2rt zugeer jimsnii aroma amtlagch 1 shirheg ni 45000 gesen uguu araia ch dee bas ene chin zugeer himiin bodisoor hiisn orluulagch shude jinhen tsber jimsee baad idetsgee humus min
2018-03-23
Xoxirogch:
Naiziinhaa ygend orj xereglej yzeed YXEXee shahsan,daralt ixesgeed xarshil ogood ayultai ed shig bna lee
2018-03-23
b:
b
2018-03-22
irgen:
Buteegdehuuniig heregleed buren edgersen hun baigaa bol helchih.Emch nar ni himiin emeer irgedee horduuldag bolohoor ter.
2018-03-22
b:
b
зочин:
телевизүүд арай дэндүү юмаа луйварчдыг өөгшүүлээд байх юм
2018-03-22
zochin:
telebizuud hamagui tanig ogt bodohgui ter reklemiihaa mungig syar abch baibal yuug surtchilna shudee bas 2rt zugeer jimsnii aroma amtlagch 1 shirheg ni 45000 gesen uguu araia ch dee bas ene chin zugeer himiin bodisoor hiisn orluulagch shude jinhen tsber jimsee baad idetsgee humus min
zovhin:
turiin baiguullaga ni yamar oroi shalgalt hiideg ban aa. Dandaa hojuu hoino ni duugrach bhiin
2018-03-22
zochin:
Sebjid gj baliar abgai reklamdaad bsan
2018-03-22