Шар усны үерт 117 айл автжээ

Цаг агаарын огцом дулааралтай холбоотойгоор Сүхбаатар дүүргинй 15-20 дугаар хорооны 117 айл шар усны үерт өртсөн нөхцөл байдалтай байна.

Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айл өрх, гудамж талбай шар усны үерт автан айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэл үүсчээ. Мөн далан шуудуу усны урсгалыг даалгүй эвдэрсэн, автозамд усын хаялага хийгээгүйн улмаас эвдэрч, нийтийн тээвэр болон том оврын тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, зам сэтэрч, цөмөрсөн зэрэг хүндрэлүүд гарсаар байна. Нөхцл байдалтай холбоотойгоор дүүргийн онцгой комиссын ажлын хэсэг 15-20 дугаар хорооны ажлын алба “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжин ажилаж эхэлжээ.
Өнөөдөр /2018.03.23/ үерт өртсөн гудамж талбай, далан шуудуу, авто замыг нөхөн сэргээх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ