Цаг уурын өөрчлөлтийг мэдэрч гамшигт бэлэн байцгаая

Дэлхийн усны болон цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээ онол практикийн хурал цаг уур, орчны шинжилгээний газарт боллоо. Дэлхийн цаг уурын өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч цаг агаарын аюул гамшигт бэлэн байцгаая” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Дэлхийн цаг уурын өдрийг угтсан энэхүү хуралд ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэд болон ОБЕГ, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн төлөөлөл оролцон илтгэл тавив. Мөн УЦУОХ-ийн 2018 оны шилдэг бүтээл, өгүүллээр шалгарсан Доктор Г.Баясгалан “Монгол орны өвлийн уур амьсгал, түүнийг урьдчилан мэдээлэх”, Доктор Д.Мөнхзул “Хиймэл дагуулын мэдээнд суурилсан гангийн индекс” сэдэвт илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ