УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд орон нутагт ажиллахдаа Төв аймгийн Эрдэнэ суманд байгуулагдсан “Эрдэнэ хүнс Само” мах боловсруулах үйлдвэртэй танилцлаа.
Өдөртөө 10 тонн мах бэлтгэх хүчин чадалтай тус үйлдвэр бүрэн боловсруулсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортонд гарахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн гаргахаар гэрээ хэлцлээ хийгээд байгаа аж.
Мал махаа ихэвчлэн гэрээ хийсэн байнгын мах нийлүүлэгчдээсээ авдаг бөгөөд зүүн гурван аймгаас голлон татдаг байна. Энэхүү үйлдвэр нь ирэх дөрөвдүгээр сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэснээр 100 орчим хүн ажлын байртай болох боломж бүрдэж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус үйлдвэрийн ажилтай танилцах үедээ ажилчдаа орон нутгаасаа 100 хувь авч ажиллуулахыг зөвлөсөн. Харин тус үйлдвэрийн удирдлагууд ажилчдын 95 хувийг орон нутгаас авч ажиллуулна гэлээ.
Уншиж байна |