Хялбараар аз жаргалтай амьдрах арга
Энгийн зүйлсийн тусламжтай та эрүүл бас жаргалтай амьдарч болно. Энэ талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Идэвхтэй хөдөлгөөн таныг эрүүл байлгахаас гадна эрч хүч бэлэглэнэ. Спортоор хичээллэдэг хүмүүс үргэлж өөдрөг байдгаас гадна өвчин тусах эрсдэл бага байдаг байна.
Алхам №2

Жимс, жимсгэнэ, илчлэг багатай хоол хүнс болон загасны махыг өргөн хэрэглээндээ хэрэглэснээр та хэзээ ч илүүдэл жинтэй болохгүй. Мөн эдгээр хүнс таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Учир нь эдгээр хүнсэнд олон төрлийн витамин агуулагдсан байдаг.
Алхам №3

Сайн унтаж амрах. Сайн амарч чадсан хүний ажлын бүтээмж өндөр байдаг. Мөн сайн унтаж амрах нь эрүүл мэндэд сайн. Нойр дутуу хүний дархлаа сул байдаг байдаг юм.
Алхам №4

Иогоор хичээллэх. Суугаа ажил хийдэг хүмүүс иогоор хичээллэж, биеийнхээ шар усыг тарааж, хөдөлгөөний дутагдлаас ангижрах хэрэгтэй. Хөдөлгөөний хомсдол таны эрүүл мэндийн дайсан.
Алхам №5

Өөртөө үнэнч байх. Дотоод хүнтэйгээ сайн ярилцлах.
Алхам №6

Сэтгэл гутралгүй амьдрах. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах.
Алхам №7

Өөрийгөө урамшуулж сурах.
Алхам №8

Дуртай зүйлээ байнга хийх.
Алхам №9

Уур бухимдал болон сэтгэл гутралаас өөрийгөө ангижруулах хэрэгтэй.
Алхам №10

Найз нөхөдтэйгээ уулзаж, эрч хүчээ сэлбэх хэрэгтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ