Тэгш, сондгойгоор хязгаарлахгүй бол түгжрэл улам нэмэгдэнэ

img

Нийслэлд 2018 онд хийгдэх автозамын засвар шинэчлэлтийн ажилтай холбогдуулан автомашины дугаарын хязгаарлалтад түр хугацаанд өөрчлөлт оруулах саналыг НИТХ-аас гаргаад байна. Энэхүү саналыг иргэд дэмжвэл дөрөвдүгээр сарын 15-наас автомашины хөдөлгөөнийг тэгш сондгойгоор хязгаарлах юм.

 

Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцыг барьснаар огт түгжрэхгүй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 1.6 жил үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор тухайн хэсэгт найман жижиг замыг шинээр барих, өргөтгөхөд 1.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 30-нд уг гүүрийн ул суурь болон тулгуур багана, дам нурууны ажил бүрэн хийгдэж дуусах ажлын төлөвлөгөөг гаргасан. Уг гүүрийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 96 том тулгуур багана, 470 метрийн урттай А, В, С гэсэн гурван суурьтай багана барина. Уг гүүрийн төмөр зам, автозам нь нэг түвшинд огтлолцдог тул үргэлж хөдөлгөөн удаашралтай, түгжрэлтэй байдаг. Энэхүү гүүрийг барьснаар түгжрэл огт байхгүй болно. Уг төмөр замаар өдөртөө 40 галт тэрэг зорчдог, зорчих тоолонд автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж бүх уулзварын түгжрэл үүсдэг. Мөн автомашинтай мөргөлдөх осол аваар маш их гардаг. Энэ асуудал бүрэн шийдэгдэнэ” гэв.

 

Замын цагдаагийн уулзвар нь  цагт 2500-2800 буюу өдөртөө 20 орчим мянган тээврийн хэрэгсэл зорчдог Улаанбаатар хотын өмнөд хойд хэсгийг холбосон томоохон уулзвар юм. Энэхүү уулзварыг шинээр бүтээн байгуулах ажил хийхтэй холбоотойгоор хаахаар болжээ. Иймд энэхүү уулзварын хөдөлгөөнийг бусад уулзварт нэмэгдүүлэхгүйн тул автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулж, тэгш сондгойгоор нь хязгаарлаж, зохицуулах саналыг гаргаад байна. Энэ саналыг иргэд дэмжвэл иргэн долоо хоногт нэг удаа автомашинаа унадаггүй бол энэ зуны бүтээн байгуулалтын үеэр хоёр өдөр автомашинаа унахгүй байхаар зохицуулагдах аж. Тодруулбал даваа, лхагва гарагт 1, 3, 5, 7 9 дугаараар буюу сондгой тоогоор төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8 дугаараар буюу тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм. Харин Баасан, бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулалт хийж, баасан гарагийн замын ачааллыг зохицуулахын тулд амралтын өдрүүдэд болон Баасан гарагт томоохон худалдааны төв болох Нарантуул, Барс, Бөмбөгөр, Хархорин захыг ажлуулахгүй амраах зохицуулалт хийх санал гаргажээ.

 

Иргэд зөвшөөрөхгүй бол дугаарын хязгаарлалтыг хэвийн үргэлжлүүлнэ 

 

Иргэдээс автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх болон хязгаарлахдаа зөвхөн Бага тойрууд хэрэгжүүлэх эсвэл Саппорогийн уулзвараас Офицеруудын хүртэл  бүсчлэл тогтоох эсэх гэсэн хоёр асуудалд санал авах юм байна. Иргэдийн саналыг маргаашнаас авч эхлэх бөгөөд Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба, Нийслэлийн Замын цагдаагийн албаны вэбсайтаар саналыг хүлээн авах ажээ.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Баасан, бямба, ням гарагт худалдааны төв ажиллахгүй гэхээр худалдаа эрхлэгчдэд хохиролтой биш үү?

 

-Хоёр дахь өдөр амардаг байсныг ажлуулдаг болгоод тав дахь өдөр амруулах зохицуулалт хийгдэж байгаа.

 

-Такси, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автомашинуудад тэгш, сондгойгоор хязгаарлах журам үйлчлэх үү?

 

-Үгүй. Такси, нийтийн тээвэр болон хэвлэл мэдээллийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй хэвийн хөдөлгөөнд оролцоно.

 

-Иргэд автомашинаа хоёр өдөр унахгүй болохоор нийтийн тээврийн ачаалал нэмэгдэнэ. Үүнийг яаж шийдэх вэ?

 

-Нийтийн тээврийн 13 чиглэлд автобусыг нэмж гаргахаар төлөвлөж байна. Хэд орчим төгрөгний зардал гарах вэ гэдгийг Нийтийн тээврийн газраас судалж байгаа.

 

-Хэдий хэр хугацаанд автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлах вэ?

 

-Иргэд дэмжвэл дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 30-ний хооронд хэрэгжинэ.

 

-Иргэд зөвшөөрөхгүй бол яах вэ?

 

-Тэгвэл одоо хэрэгжиж байгаа журмыг хэвийн мөрдөнө.

 

-Тэгвэл зам засварын ажил хийгдэх боломж байгаа юу?

 

-Боломж бий. Гэвч замын түгжрэл улам нэмэгдэж, иргэдэд хүндрэлтэй болно гэсэн үг.

 

-Иргэдээс хэдий хэр хугацаанд санал авах вэ?

 

-Маргааш буюу гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд иргэдээс санал авна.

 

-Зам засварын ажил дууссаны дараа дугаарын хязгаарлалтыг хэрхэн шийдэх вэ?

 

-Засварын ажлын дараа аль болох дугаарын хязгаарлалтгүй, Нийслэлийн иргэд өдөр бүр автомашинаа унах боломжийг бүрдүүлэхээр зорьж ажиллаж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tegvel tatvaraa 2 dahin baga toloe l doo tegvel bugd shudarga esond niitsne.
2018-03-28
Эрдэнэ:
Бүгдээрээ түгжирч байхаар 2 өдөр яваад 2 өдөр зогссон нь дээр.
2018-03-28
Энэ дебиль хаанаас гараад ирэв ээ?
2018-03-27
Zochin:
Ene yostoi gaj donton
2018-03-27
zochin:
zamiin tsagdaa darga, tsagdaa, jiriin irgen-d tegsh uilchildeg bolvol boglorol baga uuseh baih
2018-03-27
За за тэгвэл тгд л боличихоо Оркууд зам дээрээ нам гацаастай, бензин түлшээ түгжрэлд бараастай улилдаал машиндаа утасаа маажаадл сууцгааж байна биз, өдөрт батарейгаар явдаг хэдэн зуун хуучин маши нэмэгддэг гээ биздээ тгд л хирээ үнэртүүлээд л хуучин батерейгаар ажилдаг машин дотроо пээдийгээл сууцгааж бай
2018-03-27
HAALTTAI HOT ULAANBAATAR:
BUKH ZUIL HAALTTAI HOT GADAAD JUULCHID BITGII OCHOOROI BUKH ZUIL HORTOI HOT GADAADAD AMIDRAGCAD TENDEE BAITSGAA BUKH ZUIL BUKHIMDALTAI HOT HODOONIIHAN MIN BITGII HOTRUU IREEREI BUKH ZUIL HUURAMCH HOT BI UGAASAA OCHGIH DURGUIEE maliin belcheerees
2018-03-27
зочин:
татвараа гүйцэд авчихаад жилийн ихэнх өдрийг ухаагүй хүүхдээ яаж зөөж яаж эмнэлэгт хүнээ эргэх болж байна да. Үүл баатарын нэмсэн зам ашиглалтын хураамж гээд бас авчихсан шүү дээ
2018-03-27
Нам бус:
Гүүрээ барих гэж сонгууль тулгана. Тэгээд бид нарыг сонговол гүйцээнэ энэ тэр гэж хоёрын хооронд хогийн юм ярьж бас цаг хугацаа авна. Нэгэнт ийм шийдвэр гаргах гэж байгаа бол ТА мэтийн хурган дарга бас энэ хуулиндаа захирагдах уу? 9-р сарын 1-нд хичээл эхлэхэд нийтийн унаа яах бол ачааллаа дийлэх үү? Өнгөрсөн жил судалж үзээд зүүн тийш эргэхийг хориглолоо гэсэн. Тэр үргүй хоосон гаргасан мөнгийг яасан? Тийм бол автомашины татвар болон зам ашигласны татварыг энэ жил 50хувь болгож багасга. Хөгийн гарууддаа.
2018-03-27
Иргэн:
Зайл зайл арөй дэндэнэ
2018-03-27
12:
Тийм балай юм гэж юу байсын Тэгвэл машинаар яадаг юм. Морио унацгаая. Нөгөө метро хаана байна новшнуудаа
2018-03-27
хуцдаг баас вэ
2018-03-27
Demjihgui ee.dandaa teneg gai bolson shiidver garganaa.unen mia shuu.
2018-03-27
Нус:
ЭНЭ ТЭНЭГ НААДАХИА Ч АЖИЛ АА Ч БОЛЬ
2018-03-27
зочин:
Нарантуул захыг нүүлгээчээ,хамгийн их түгжрэл,хөдөөнөөс их машин Нарантуулруу цувж байна.Хотын захруу нүүлгээчээ!!!!
2018-03-27
Unshigch:
Peeee ene Manduahi tsentsen hatan kinoni Batmunkh dayan haani durd toglodog huu Bayarhuu yaj yavaad zasag dargin orlocgch boltsii...bas yamar ih targalaad hugshirchee ve, eostoi huurhun huu bsan shdee
2018-03-27
Асаа:
Нэмэр болохгүй санаа. Одоо хөдөөнийхөн зун нутаг руугаа явчихаар 6 сараас 8 сарын дунд хүртэл аятайхан л байдаг шдээ. Мунхаг юм аа.
2018-03-27
дэмжихгүй байна том захуудаа нүүлгэ түгжрэл чинь тэнд л байгаа
2018-03-27
Шударга биш шийдвэр:
Ард түмэнд саад бололгүй ажлаа хийж сураач. Та нар гүүр барьж 1,6 жил мөнгө их хэмжээгээр олно, өөрсдийнхөө болон авгай хүүхдийхээ машиныг өдөр бүр явуулна. Бусад нь ажлаа машингүйгээр яаж явуулах болж байна.
2018-03-27
zochin:
ene nukhur namar zuun ergekhiig khoriglood baakhan bukhimdal uusgesen odoo 500 myanga baigaa mashiniig saya teevriin kheregsel bolgokh ni l dee mashinii too l nemegdekh magadlaltai ene maldaa kheleech su batboldoo
2018-03-27
Дэмжихгүй байна. Хэрэв хаах бол хаасан газрын хэсгийн машинтай оршин суугчдад нөхөн төлбөр олго. Шөнийн цагаар ажлаа хий. Өдрийн цагаар хөдөлгөөнийг нээ.
2018-03-27
Зочин:
Нарантуул захыг Баасан,Бямба,Ням-д амруулах зохицуулалт хамгийн зөв ухаантай шийдвэр байна,дэмжиж байна.
2018-03-27
зочин:
Том захуудаа нүүлгээчээ. Тэгвэл түгжрэл байхгүй шдээ. эргүүтээд юун гүүр барих. Дундаас нь хэдэн төгрөг унагах нуу. Ннад мөнгөөрөө захуудаа нүүлгээч. Хэдэн монголын хөрөнгөтнүүдийг дээрэлхэж чадахгүй муусайн ард иргэдээ дээрэлхэх юм. Бид машинаа хязгааргүйгээр унамаар байна.
2018-03-27
Demjij bna
2018-03-27
Иргэн:
Дэмжиж байна?! Мөн буруу рультэй машин оруулахыг яаралтай хориглосон шийдвэр гаргаач?!?!?!
2018-03-27
З:
Дэмжиж байна. Хэсэг хугацааны дараа сайхан болох бол.зөвхөн Саппорлоос офецор хооронд үнэгүй автобус явуул
2018-03-27
erguu yumnuudiig xuuj yavuulaachee
2018-03-27
Иргэн:
Түгжрэл байхгүй болоно гэж байхгүй ээ. Жишээ нь: Нарны гүүр давж жаахан яваад л таг түгжирдэг ш дээ. Ийм их зардлаар үүнийг барих хэрэгг байгаам уу?
2018-03-27
Иргэн:
Бодож, судлаж л хийгээрэй дээ. Та нар гоомой шийдвэр гаргадаг шүү
2018-03-27
Huga:
Chi gantsaaraa amidaraagui shu hoshnogo mini.
2018-03-27
Huga:
Baliar sejgiin tsus n oirtson hodoonii lalaruud zailaad ogoosoi. Hotiig buzarlasan lalaruudiig.viztei bolgooch
2018-03-27
зочин:
арайч дэндэнээ автомашинаар ажил бүтээж бизнесийн үйл ажиллагаа явагддаг гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүй юм
2018-03-27
Huga:
Chi gantsaaraa amidaraagui shu hoshnogo mini.
Shudraga irgen:
Hunii erhiig hyazgaarlahguigeer ajlaa hiij sur malaa.Ta nar naad dugaariin hyazgaarlaltaas chini bolood heden hunii ami,heden hunii ajil aldagdaj bgaag tootsoolj uzsen yumuu.Buh yumiig zahirgaadalt,huch hereglen hiidegee bolih tsag boloogui yum uu novshnuudaa,chamd ch gsn amind Tulsan ued unaagaa unaad garah shaardlaga garah l bh shuu novsh mini ee,
2018-03-27
Монгол:
Баярхүү даргаа архи чинь гараагүй байгаан бишүү эрүүл хүний шийдвэр биш байна. Эсвэл угийн мунхаг юмуу. Таньд зөвлөх хүн олдохгүй байн уу? О
2018-03-27
Хотын залуу:
Энэ хотын удирдлага ёстой хэрэг алга. Ганц гүүр ярьсаар байгаад 2 жил боллоо. Батболд хотын дарга болоод Толгойтын зам тавих гэж яав ёстой онигоо болсон. 5 км зам тавих гэж 2 зуныг барсан. Батүүлын үед Улаанбаатах хотын 33 замын уулзварыг замыг бүтэн хаалгүй хэсэгчилж хаагаад зорчих хэсгийг нь чөлөөлөөд 4 хөн жилд засвар хийгээд өргөтгөөд болоод байхад эд нар одоо яачихсан улс вэ. Гүүр барих бол аймаар том бүтээн байгуулалт ий яа гээд мангартаад байх юм. Нарны гүүрийг Япончууд зам хааж бариагүй шүү. Налайхын зам гэж ярьсаар байгаад бас л 2 жил өнгөрлөө. Гэтэл өмнөх дарга Батүүл Шарга Морьтын замыг ганц жилд л засаж чадсан. Хүнд нөхцөлтэй Богд уулын замыг ганцхан зун л барьсан. Ажлаа хий битгий худлаа марзагнаад бай. МАНгарууд нэртэйгээр нь социализмын үе шиг иргэд хувьдаа машинтай байж болохгүй гээд зарлачих.
2018-03-27
Зөв л юм хийж байна. Зоригтой урагшаа
2018-03-27
Төмөр замаа хотоос гарагвал таарна
2018-03-27
zochin:
ee burhan mini, bid nar chini yasan teneg humuus ve, iim mahan tolgoinuudiig yaj songosiin boloo, yamar ch chadvargui, zugeer l ard olnoo daramtalj, erhend n haldsan erguunuud bsan bn sh de, uur garts, gargalgaa bhgui yu, setgeech, bodooch, asuugaach ard olnoosoo, yachihsan duurchihsen novshnuud ve, heleh ch ug alga
2018-03-27
Иргэн:
Болиочээ. Энэ Баярхүү дандаа буруу юм хийнэ. Зүүн эргэлт хориглож түмний нерв, цаг, шатахуун барсан одоо бас яахнуу.
2018-03-27