Х.Баттулгыг “долоогч”

Аав ээж, гэр бүлийнхээ зургийг ширээндээ тавиагүй хэрнээ Ерөнхийлөгч, намын даргынхаа хөргийг өрөөний гол хэсэгтээ байрлуулсан бишрэн шүтэгчдийг цөөнгүй харж байв. Тэд та минь, тэр минь хэмээн “долоох” нь энүүхний үзэгдэл болсныг батлах нэгэн албан бичиг өнөөдөр нийгмийн сүлжээнд тарлаа. Тэр нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөрийн гарын үсэг, тамга тэмдэгтэй захирамж. Тус бичигт Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай муу үг дурсахгүй байхыг нутгийхандаа уриалжээ. Засаг ноён бүр захирамж гарган байж, төрийн тэргүүндээ долигносон нь инээд бас эмгэнэл болов.
П.Мөнхтөрийг төрийн тэргүүнийг “долоох” бус төрийн ажлыг хий гэж Засаг даргаар томилсон нь мэдээжийн асуудал биз ээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ